Владивостокт Японы консулыг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

 

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албан Владивосток дахь Японы Ерөнхий консулын газрын консул Тацүнори Мотокийг мөнгөөр нууцын зэрэгтэй мэдээлэл авч байхад нь саатуулжээ.

Энэ нь ОХУ, Ази, Номхон далайн бүс нутгийн нэгэн орон хоорондын хамтын ажиллагаа болон өрнөдийн хориг арга хэмжээний бодлого Приморын хязгаарын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй асуудалтай холбоотой мэдээлэл байжээ. Дипломатыг хэдэн цагийн дараа сулласан байна.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы элчин сайдын яамны элчин зөвлөхийг дуудан, эсэргүүцлээ илэрхийлж, консулыг 48 цагийн дотор гаргахыг шаарджээ.

Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши консул ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гээд консулыг саатуулснаар Венийн конвенцыг зөрчсөн гэж мэдэгдэв. Түүнчлэн, Японы Гадаад хэргийн яам тус улсад суугаа Оросын элчин сайдыг дуудан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top