Японы Засгийн газар тус улсын эрчим хүчний аюулгүй байдалд чухал нөлөөтэй Оросын газрын тос, байгалийн хий олборлолтын "Сахалин-1" ба "Сахалин-2", төслүүд дэх оролцоогоо хэвээр хадгалахаар төлөвлөж байгаа хэдий ч эрчим хүчний салбарт ОХУ-ын нөлөөнөөс аажмаар ангижрах бодлого явуулж байгаа тухай Японы гадаад харилцааны яамнаас жил бүр гаргадаг илтгэлд өгүүлжээ.
“Газрын тос, байгалийн хийн олборлолтын "Сахалин-1" ба "Сахалин-2", төслүүд нь дунд болон урт хугацаанд тогтвортой нийлүүлэлтийг хангах үүднээс Японы эрчим хүчний аюулгүй байдалд чухал нөлөөтэй учраас бид эдгээр төсөлд оролцсон хэвээр байна. Эрчим хүчний салбарын хувьд Японы засгийн газар Оросын нүүрс болон газрын тосноос хараат байдлаа аажмаар арилгах бодлого явуулж байна” гэж уг илтгэлд тэмдэглэсэн байна.
Дэлхийн байгалийн хий томоохон импортлогчдын нэг болох Япон улс гадаадаас авдаг байгалийн хийн 9%-ийг "Сахалин-2" төслийн хүрээнд худалдан авдаг аж. Японы Мицүй болон Мицүбиши компани энэ төслийн 12,5% болон 10%-ийг тус тус эзэмшдэг юм байна.
"Сахалин-1" төслийн 30%-ийг Японы Sodeco консорциум эзэмшдэг ажээ. Япон улс одоо энэ төслийн хүрээнд газрын тос импортлохгүй байгаа хэдий ч нийлүүлэлтийг төрөлжүүлэх үүднээс энэ төсөл чухал хэмээн үзэж байна. Япон улс газрын тосны хэрэгцээнийхээ 95%-ийг Ойрх Дорнодоос хангадаг аж.
Сэтгэгдэл ( 7 )
Түй ч баялаггүй байж далчигнавал хөгжлөөс л хоцрох байх даа.
Сибирийн хамгийн ашигтай газруудыг хятадад тбарьцааосан байгаа..өрөө төлж чадахгүй бол Хятадын мэдэлд шилжих байнадаа
Газар нутаг гаа зардаг тэнэг хаана ч байхгүй . 66.181.166.196 маанаг аа
Оросын газ нефтгүйгээр хэр удаан тэсэхийг харнаа
Чи хужаа сэг юугаа чацга алдаад байнаа
Чи хужаа сэг юугаа чацга алдаад байнаа
Курилийн арлууд, цаашлаад Сахалиныг японд зарчихвал Путин овоо хэдэн жил тэсэх мөнгөтэй болно доо, ах ч үүнийг бас тооцож л суугаа даа