ОХУ Японы Элчин сайдыг хөөгөөгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Москвад суугаа Японы Элчин сайд Тоехиша Козүки ОХУ-аас гаргасан найман япон дипломатчийн тоонд ороогүй гэдгийг Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгджээ.

ОХУ харилцан үйлчлэх зарчмыг баримтлан Японы найман дипломатчийг тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд Оросоос явсан байхыг шаардсан билээ.  

Японы тал дөрөвдүгээр сарын 12-нд Оросын 398 иргэн, 28 байгууллагад хориг арга хэмжээ авч, тавдугаар сарын 12-ноос Сбербанк болон Альфа-банкны хөрөнгийг битүүмжлэхээр болсон юм.

Оросын Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Япон улс ОХУ-ын хувьд найрсаг бус улс болсон байна” гэж мэдэгдсэн билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.64.128) 2022 оны 05 сарын 12

лосол чи осолтой юм ярьж байна шүү,монголд хамгийн их тусламжийг япон улс өгсөн одооч өгсөөр байна.өөрийн чинь тушаалыг биелүүлэх гэтэл чи тушаалдаа тамгаа дарахаа мартсан байна. хуурамч байж магад гээд хөөж гаргах гэснээ больчихлоо.

0  |  0
Лосол(66.181.188.101) 2022 оны 07 сарын 05

Японыг манайх бас хөөж гаргах хэрэгтэй шүү ёстой муухай хүмүүс нутагт нь ажиллаж амьдарсан болхоор сайн мэднэ одоо энд бгаа тэр элчин гээд бгаа хүмүүсийг хөөж гарга

0  |  2
Top