Япон хоёр улсын харилцаа хурцадмал байгаа ч ОХУ-тай энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байна гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Хойд нутгаа эргүүлж авахын төлөө бүх нийтийн цуглааны үеэр мэдэгдэв.
Японы Засгийн газрын 1981 оны шийдвэрийн дагуу тус улс жил бүрийн хоёрдугаар сарын 7-нд Хойд нутгаа эргүүлж авахын төлөө бүх нийтийн цуглаан зохион байгуулдаг байна.
“Дайн дуусаад 77 жил өнгөрсний дараа хойд нутгийн /Курилын арлууд/ асуудал шийдэгдээгүйгээс гадна Япон, Орос энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь туйлын харамсалтай” гэж Кишида онцлов. Орос Украинд довтолсны улмаас хоёр улсын харилцаа хүнд цаг үеийг туулж байна. Гэсэн хэдий ч Японы Засгийн газар газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэж, энхийн гэрээ байгуулахыг хатуу зорьж байна гэжээ.
Токио, Москва хоёр Дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулах зорилгоор яриа хэлэлцээ явуулж эхэлсэн. Гэрээ байгуулахад Курилын арлуудын өмнөд хэсгийн эзэмшлийн асуудал тээг болсоор ирсэн. Дайны дараа бүлэг арлуудыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан ч Японы тал Итүрүп, Күнашир, Шикотан зэрэг эзэнгүй жижиг арлуудыг өөрийн эзэмшлийн хэмээн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )