Энэ оны арваннэгдүгээр сард Япон улсаас Орост нийлүүлдэг суудлын тэрэгний тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7,3%-иар нэмэгдсэнийг Японы Сангийн яамнаас нийтлүүлсэн худалдааны статистикийн тоо баримт харуулж байна.
Тухайн сард ОХУ-д нийлүүлсэн тээврийн хэрэгслийн нийт тоо 14 757 болсон байна. Мөн мотоциклын нийлүүлэлт 121,8%, сэлбэгийн экспорт 7,6% өссөн ажээ. Түүнээс гадна Япон улс эмнэлгийн барааны экспортоо 13,6%, цахилгаан үүсгүүрүүдийн нийлүүлэлтээ 13,8%-иар нэмэгдүүлсэн байна. Орост чиглэсэн Японы экспортын 70%-ийг суудлын тэрэг эзэлж байгаа ажээ.
Харин Оросоос авдаг шингэрүүлсэн байгалийн хий болон нүүрсний импортоо Япон улс арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26,9% болон 56,7%-иар тус тус багасгасан байна. Япон улс “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудтай хамт Оросын газрын тосны импортод үнийн дээд хязгаар тогтоосон тул Оросоос газрын тос худалдан авахгүй байгаа юм. Оросоос оруулдаг Японы импортын 67,4%-ийг байгалийн түүхий эд эзэлдэг аж. Япон болон ОХУ-ын худалдааны эргэлт энэ оны арваннэгдүгээр сард 15,9%-иар буурч, 650 ам.доллар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )