БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчин цөмийн хүчний бүрэлдэхүүнд орно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

 

Солонгосын Ардын армийн тэнгисийн цэргийн хүчин тогтоон барих цөмийн хүчний бүрэлдэхүүн хэсэг болно гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгджээ.

Тэрбээр Тэнгисийн цэргийн хүчний өдрийн тохиолдуулан охины хамтаар тэнгисийн цэргийн командлалд айлчлах үеэр ийн мэдэгдсэн байна. Ким Жон Уны мэдэгдсэнчлэн, цөмийн зэвсэгт хүчин байгуулахад чиглэсэн тактикийн цөмийн зэвсэглэл хэрэглэх бодлогын дагуу цэргийн бүх хүчин шинэ зэвсэглэлээр хангагдана. Ингэхдээ тэрбээр ямар зэвсэг гэдгийг тодруулаагүй байна.

Түүний хэлснээр, Солонгосын ардын армийн тэнгисийн цэргийн хүчин дайны бүрэн бэлэн байдалд байлгаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооноос тодорхойлсон байг заасан цагт устгах чадвартай байлгахын тулд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны удирдлагын нэгдсэн тогтолцоог батлах шаардлагатай. “Дайн нь зөвхөн техник, хангамжийн тулаан бус үзэл санаа, ёс суртахууны тулаан юм” хэмээн Ким Жон онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top