БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цэргийн үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.
Солонгосын мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун 2026 оны эхний хагаст цэргийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлттэй танилцсан байна. Тэрбээр цэргийн аж үйлдвэрийн салбарын ажилчид бүх төрлийн зэр зэвсгийг үйлдвэрлэлд өндөр өсөлтийг хангаж, улмаар Солонгосын ардын армийн байлдааны ур чадварыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
БНАСАУ-ын удирдагч мөн цэргийн аж үйлдвэрийн салбар, үйлдвэрлэл, дэд бүтцэд дутагдал байгааг дурджээ. Тус салбарын тэргүүний зорилт нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэх явдал бөгөөд удирдлагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэшсэн бие бүрэлдэхүүнтэй ажиллах, шинжлэх ухаан суурилсан бүтээгдэхүүний чанарын хяналтын үзүүлэлтийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Ким Жон Ун миномёт болон гаубиц бууны анги нэгтгэлүүдийг бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглээд, зэвсэгт хүчний ирээдүйн хэрэгцээг хангахын тулд тусгай их бууны үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, жижиг зэвсгийн үйлдвэрүүдийг шинэчлэх шаардлагатайг онцлов. Шалгалтын үеэр Ким Жон Уны БНАСАУ-ын батлан хамгаалах салбарын чанарын, тоон болон техникийн шинэчлэл хийх, энэ салбарт томоохон өөрчлөлт хийх үйл явцыг хурдасгах арга замыг тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 0 )