Умард Солонгосын удирдагч цөмийн материалын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн материалын үйлдвэр болон цөмийн зэвсгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар, Ким Жон Ун цөмийн материалын үйлдвэр болон цөмийн зэвсгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа хийгээд энэ жилийн төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцаад, цөмийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх нам, засгийн чиг шугамыг амьдралд хэрэгжүүлэхэд 2025 он чухал эргэлтийн цэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Цөмийн зэвсгийн материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улс орны цөмийн бамбайг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүч чадалд үндэслэн энх тайван, аюулгүй байдлаа хангах нь бидний сонголт бөгөөд тэмцлийн хамгийн зөв, шударга арга юм” гэж тэр онцолжээ. “БНАСАУ-ын эргэн тойронд аюулгүй байдлын хамгийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд дайсагнагч хүчнүүдтэй хийх бидний тэмцэл урт удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхлээр манай улсын өмнө цөмийн бамбайгаа тасралтгүй бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм” гэж Умард Солонгосын удирдагч тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu