БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 13 настай охин Ким Жу Э-гээ БНАСАУ-ын цөмийн хүчний тэргүүнээр томилсон байж магадгүй гэж БНСУ-ын The Chosun Daily хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Өмнөдийн тагнуулын албадын мэдээллээр, Ким Жу Э мөн пуужингийн системийн ерөнхий захирлын албан тушаалд очжээ.
БНАСАУ-ын удирдагчийн охин улс төр болон цэргийн хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх болсон тухай тус хэвлэлд онцолсон байна. Тэрбээр 13 насандаа тус улсын стратегийн зэвсэглэлийн асуудлаар чиглэл өгөх болсон аж.
Ким Жон Ун цөмийн болон пуужингийн туршилтын талбайд охинтойгоо хамт очдог бөгөөд тагнуулын мэдээллээр, цэргүүдийг хянах зорилгоор охиноо пуужингийн нэгтгэлийн ерөнхий захирлын албан тушаалд томилжээ. Кимийн охин генералуудад чиглэл өгөх болсон гэж тус хэвлэл дурджээ.

Сэтгэгдэл ( 2 )
SEXSEER BIEE UNELLEED ANUSDI AL SEXSEER BOOW XXN BOOW DOLOON80955877VANXANDID
Тэр илүү орчин үеийн, илүү цахимжсан охин байхаа. Бас аав нь зааж сургана ш дээ. Хуучны ойлголтууд бүгд өөрчлөгдөж байна. Тэр илүү чадварлаг, ухаалаг удирдагч болох ч юм бил үү. Аав нь итгээд л ингэж байгаа биз дээ