Иран болон Европын гурвал буюу Их британи, Герман, Францын хооронд цөмийн асуудлаарх ээлжит хэлэлцээ Женев хотноо болж өнгөрөв.
Хэлэлцээний дүнгээр Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади мэдэгдэлд хийхдээ Иран улс нь дипломат арга зам, маргаантай асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг дэмжсээр байх болно гэжээ. Талууд 2231 тогтоолын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Европын гурвал болон НҮБ-ын Аюулгүй зөвлөл дипломат үйл ажиллагаанд цаг хугацаа, орон зай олгож, зөв сонголт хийх цаг нь болсон гэж Гарибабади Х сүлжээнд бичжээ.
Гадаад хэргийн дэд сайдын түвшинд болсон хэлэлцээний үер Европын гурвалын шаардлагыг хэлэлцсэн байна. Шаардлага ёсоор Иран улс өөрийн цөмийн объектууддаа Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчдийг нэвтрүүлэх, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрэх дипломат хэлэлцээг сэргээх асуудлыг тавьж байна. Шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд Тегеранд 2015 оны хэлэлцээрээр цуцалж байсан хориг арга хэмжээнүүдийг дахин авах аж.
Үүнээс өмнө АНУ, Европын гурвалын орнууд цөмийн хэлцэл байгуулах эцсийн хугацааг наймдугаар сарын сүүл байхаар тогтсон байна. Хэрэв хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Европын гурвал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг тавьж байсан хоригийг сэргээх snapback механизмыг эхлүүлэх юм. Хориг арга хэмжээг сэргэсэн тохиолдолд Иран улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )
Европын гурвал нь АНУ-ын ноход учраас АНУ-д хэрэгцээтэй хэлэлцээ хийсэн.