Ираны мэргэжилтнүүд уран баяжуулах “IR-9” боловсронгуй центрифуг туршиж эхэлсэн тухай Ираны Цөмийн эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камалванди мэдээлжээ.
Энэхүү 50 ЕРР хүчин чадалтай центрифуг нь шинэ стандартын дагуу Ираны мэргэжилтнүүдийн бие даан үйлдвэрлэсэн төхөөрөмж юм. Тус улс нь уран баяжуулах центрифугийг боловсронгуй болгох, шинээр бүтээх чиглэлээр олон жилийн турш ажиллаж байна.
АНУ Ираны цөмийн гэрээнээс гарсны дараа Тегеран цөмийн объектууд дахь центрифугийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ сарын 1-нд Натанза дахь газар доорх үйлдвэрт уран баяжуулж эхэлсэн билээ. Ингэхдээ Иран IR-1, IR-2m болон IR-4 центрифугийн тусламжтай уран баяжуулж байна. Ираны цөмийн гэрээ ёсоор Уран зөвхөн IR-1 центрифугт уран баяжуулах нөхцөлтэй байв.
Сэтгэгдэл ( 0 )