Шинжээч: Иран цөмийн технологи хөгжүүлэх эрхтэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

Иран улс энхийн зорилгоор цөмийн технологи хөгжүүлэх хууль ёсны салшгүй эрхтэй бөгөөд үүнийхээ төлөө хориг, халдлагад өртөх ёсгүй гэж Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын корпорацын Шинэчлэл, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Жэн Тиньин үзэж байна.

Олон улсын эрх зүй болон холбогдох олон улсын конвенцын дагуу Иран улс нь цөмийн болон атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хууль ёсны салшгүй эрхтэй гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, зарим хүмүүс Иран улс асар их газрын тос, байгалийн хийн нөөцтэй учир атомын эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тэд атомын эрчим хүчийг хөгжүүлэх нь Ираны хувьд цөмийн зэвсэг боловсруулж буйгаа халхлах нэг арга гэж бодож байна. Үнэндээ цөмийн технологийг анагаах ухаан, хүнс гээд олон салбарт ашиглаж байна. Тиймээс атомын шинжлэх ухаан, технологийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд бус харин энхийн зорилгоор хөгжүүлэх нь тус улсын хувьд бүрэн үндэслэлтэй, хууль ёсны хэрэг бөгөөд ямар нэгэн хориг арга хэмжээ, халдлагад өртөх ёсгүй гэв.

Саудын Араб, Катар, АНЭУ, Венесуэл, Казахстан зэрэг газрын тос, байгалийн хийн нөөцөөр баян улс орнууд ч мөн адил нар, салхи, атомын эрчим хүч зэрэг эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологи хурдан хөгжиж буйд сэтгэл зовниж байгаа. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн өртөг буурахтай зэрэгцэн газрын тос, байгалийн хийн орлуулшгүй байдал ч мөн жилээс жилд буурч байна. Тиймээс эдгээр улс орнууд газрын тосны дараах эрин үед хэрхэн амьдрах тухай бодохоос өөр сонголтгүй болж байна. Энэ бол улс орнуудын атомын эрчим хүчний технологид ихээхэн ач холбогдол өгч буйн томоохон шалтгаан. Тэд ч мөн цөмийн эрчим хүчний ирээдүйн зах зээлд өөрийн хувьд нэмрийг оруулах, байр сууриа эзлэхийг эрмэлзэж байна гэж Жэн Тиньин онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat(178.174.229.45) 2025 оны 06 сарын 23

BUU GUTSAA MUU HUJAAGIIN TAGNUUL SITE. IRAN TER ZEVSEGEER CHIN IZRAILIIG AMERIKIIG EUROPIIG BUMBUGDVUL YHIIN

0  |  0
Close menu