Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхөөр төлөвлөж байжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

Израилын эрх баригчид 2025 оны тавдугаар сард Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхөөр төлөвлөж байсан боловч АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ийм алхам хийхийг дэмжээгүй учраас уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс татгалзсан байна гэж The New York Times сонин мэдээлсэн байна.

Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, ийм довтолгоонд бэлтгэхэд АНУ идэвхтэй оролцож, Ираны болзошгүй хариу цохилтоос Израилыг хамгаална гэдэгт тус улсын эрх баригчид итгэлтэй байжээ. Ингэж цохилт өгөх нь цөмийн зэвсэг бүтээх гэсэн Ираны эрх баригчдын хүчин чармайлтыг наад зах нь нэг жилээр саатуулах байсан аж.

Гэвч Доналд Трамп Ирантай санал зөрөлдөөнийг дипломат шугамаар зохицуулах чиглэлийг сонгож, Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг АНУ дэмжихгүй гэж Израилын эрх баригчдад дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдсэн байна. Америкийн удирдагч Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Вашингтонд уулзахдаа бас энэ асуудлыг хөндөж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.95) 2025 оны 04 сарын 18

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна

0  |  0
Лалар(122.201.19.4) 2025 оны 04 сарын 17

Трумф яалтачгүй оросын гар хөл ажээ.

0  |  0
Close menu