Гросси: Ираны ураныг хянах боломжгүй болсон

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

Израил, Ираны мөргөлдөөн хурцадсанаас хойш Олон улсын атомын энергийн агентлаг Ираны баяжуулсан ураныг хянах боломжгүй болсон гэж тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгджээ.

60 хувь хүртэл баяжуулсан 400 кг уран гэдэг нь ноцтой асуудал гэж Гросси онцолсон байна.

Эл материал хаа нэгтээ хадгалагдаж байгаа ч цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тус агентлаг ямар ч хяналтгүй болсон гэжээ. Түүний хэлснээр, Иран улс ямар ч нөхцөлд баяжуулсан уранаа олон улсын байцагчдад харуулах ёстой. Иран улс тус агентлагтай хамтын ажиллагаагаа түр хугацаанд цуцалсан тухай Гросси Иран улс хууль эрх зүйн үүрэг хүлээсэн. Иран улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний оролцогч тал байгаа тохиолдолд энэхүү үүрэг нь хүчинтэй хэвээр байна. Тиймээс тус агентлагийн Иран дахь үйл ажиллагааг аль болох ойрын хугацаанд сэргээх хэрэгтэй гэж Гросси онцолжээ. Тэрбээр тус агентлаг Иранд цөмийн зэвсэг байхгүй гэж ил тод мэдэгдэж байсан. Тодруулах асуудлууд байгаа хэдий ч хэдийгээр Иранд янз бүрийн элемент, материал байгаа ч тус улсыг цөмийн зэвсэгтэй гэж хэлж болохгүй гэдгийг Гросси тодруулсан байна. Түүний хэлснээр, олон улсын эрх зүйгээр цөмийн объектуудад халдахыг хориглодог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүдээ нээ(202.9.40.172) 2025 оны 06 сарын 26

Ураныг хаана ч хянах боломжгүй болсон шүү өнөө үед, мөнгөнд нүдээ өгөгчид өө?

0  |  1
Close menu