Гросси Курскийн атомын цахилгаан станц дээр ажиллаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Атомын цахилгаан станц ямар ч нөхцөлд цэргийн ажиллагааны бай болох ёсгүй гэж Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Курскийн АЦС дээр ажилласны дараа мэдэгджээ.

Курскийн АЦС дээр ажиллах үеэр дроны халдлагын үр мөр илэрч байсан хэмээн Гросси онцлоод станцын хэд хэдэн чухал блокуудаар орж, нөхцөл байдалтай нь танилцсан тухай тодруулжээ. Түүний хэлснээр, ямар ч нөхцөл байдалд атомын цахилгаан станцын аюулгүйн систем нь бүрэн ажиллаж байх ёстой. Олон улсын атомын энергийн агентлагийн ажиглагчид Украины атомын бүх объект дээр ажиллаж байгаа бөгөөд “бохир бөмбөг” боловсруулж байгаа гэх цацраг идэвхт материал алдагдсан шинж тэмдэг илрүүлээгүй гэж Гросси онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top