Иран энхийн зорилгоор уран баяжуулах консорциум байгуулах санал гаргав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

Тегеран энхийн зорилгоор уран баяжуулах Ойрх Дорнодын орнуудын консорциумыг АНУ-ын оролцоотой байгуулах санал дэвшүүлсэн тухай The New York Times хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Энэхүү саналыг Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткоффт Оманд хийсэн уулзалтынхаа үеэр танилцуулсан байна. Исламын Бүгд Найрамдах улс энэхүү санаачилгыг Вашингтоны зүгээс цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах шаардлагын оронд дэвшүүлж байна гэж тус сонин онцолжээ.

Консорциумд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улсыг оруулах боломжтой. Ираны санал ёсоор, гурван талт консорциум байгуулах бөгөөд Тегеран 3.67 хувь хүртэл уран баяжуулж, Арабын улс орнуудад иргэний зорилгоор ашиглах бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр заажээ. Мөн Ираны цөмийн объектуудад АНУ зэрэг бусад улс орны шинжээчдийг ажиглагчаар ажиллуулах асуудлыг тусгасан байна. 2015 оны гэрээнээс ялгаатай нь энэхүү тохиролцоо нь хугацаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu