Ираны цөмийн гэрээнд гарын үсэг зурсан Франц, Герман, Их Британи Ираны Ерөнхийлөгч Хассан Руханигийн хийсэн Иран улс гэрээний зарим заалтаас татгалзах тухай мэдэгдлийг буруушааж, гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлжээ. Европ мөн Ирантай хууль эрх зүйн хүрээнд хоёр талын худалдааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ дахин нотолсон байна.
Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани гэрээнд оролцогчдод Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг 60 хоногийн дотор сулруулахыг шаардаж, эс бөгөөс цөмийн хөтөлбөрөө сэргээх болно гэж мэдэгдсэн билээ.
Энэ мэдэгдлийн хариуд Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Зариф ЕХ Иранаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахын оронд хүлээсэн үүргээ өөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй гээд эдийн засгийн харилцааг хэвийн байдал оруулахыг уриалжээ.
Тус гэрээний оролцогч ОХУ АНУ-аас Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг буруушаасан хэдий ч Ираныг гэрээгээ бүрэн хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )