Хойд Солонгост 350 мянган хүнийг хамарсан чичрэг өвчин дэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

БНАСАУ-д дөрөвдүгээр сарын сүүлээр үл мэдэгдэх чичрэг өвчин дэгдсэн тухай Ройтерс агентлаг Хойд Солонгосын хэвлэлүүдийг иш татан мэдээлжээ.

Үл мэдэгдэх чичрэг өвчнөөр 350 мянга орчим хүн өвдсөнөөс 162 мянга нь эмчилгээнд хамрагдсан байна. Ингэхдээ эдгээр өвчтөний хэдэд нь ковид илэрсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ тодруулаагүй байна.

Баасан гарагт гарагт Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ халдварын тархалт нийслэл Пёньян хотоос хальсан тухай мэдээлжээ. Тавдугаар сарын 12-нд тус улсад илэрсэн халдварын 18 мянга гаруй тохиолдол эл чичрэг өвчинд хамаатай гэж Ройтерс мэдээлсэн бол Ёнхап агентлаг ковидын халдвар 18 мянгад хүрсэн гэж мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, халуурах шинж тэмдэг илэрсэн 187 мянган хүнийг тусгаарлаж, эмчилж байгаа аж.  Түүнчлэн, зургаан нас баралт бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.41.13) 2022 оны 05 сарын 13

Huzmal

0  |  0
эр(66.181.169.6) 2022 оны 05 сарын 14

Монголчууд маань ковид илрүүлгийн тест зохион бүтээгээд байсан тэрнээсээ Хойд солонгост бэлэглэж орхивол яасан юм бэ. Дээр нь илүүдэлтэй байгаа вакцинаа хугацаа дуусахаас өмнө мөн тийшээ өгөөч. Олон улсын хоригт орсон гээд хаяж болохгүй дээ. Ийм үед тусламж хэрэгтэй.

3  |  0
Top