БНСУ коронавирусний тархалттай тэмцэхэд нь Пёньянд тусламж үзүүлэх талаар БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх санал тавихаар төлөвлөж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын Засгийн газар энэ долоо хоногийн эхээр ажил хэргийн уулзалт зохион байгуулах тухай БНАСАУ-д албан ёсны санал тавих боломжийг идэвхтэй судалж байна гэж тус агентлагийн эх сурвалж онцолжээ.
Үүнээс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Кан Ин Сөүл Пёньянд коронавирусний эсрэг вакцин болон эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, эмч нар илгээхэд бэлэн хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ сарын 12-нд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ тус улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн билээ. KCNA агентлагийн мэдээлснээр, 1349000 хүнд халуурах зэрэг шинж тэмдэг илэрч, 50 хүн эндээд байна.
Сэтгэгдэл ( 0 )