БНСУ-ын нэгдлийн сайд Чон Дон Ён БНАСАУ-д хандан цэргийн хилийн шугамын асуудлаарх харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор яриа хэлэлцээ явуулахыг санал болгожээ.
Түүний хэлснээр, хилийн шугамыг танихад улам бэрх болжээ. Тэрбээр БНСУ-д БНАСАУ-ын талаар ямар ч дайсагнасан зорилго агуулаагүй гэдгийг тодотгоод хил дээр чанга яригчийг дахин ажиллуулах саналыг хариуцлагагүй бөгөөд аюултай хэмээн онцолжээ.
Аравдугаар сарын 1-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ Засгийн газар нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг сулруулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
1953 онд эвлэрлийн хэлэлцээр байгуулсны дараа Солонгосын дайнд БНСУ-ын талд оролцсон НҮБ-ын командлал, БНАСАУ-ын алба хаагчид хилийн шугамын дагуу 1292 хилийн тэмдэг байрлуулжээ. Эдгээрээс 200 нь л өдгөө хэвийн байдалд байна.
Есдүгээр сарын 21-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд БНСУ-ын гурван цэрэг мина дэлбэрсний улмаас шархаджээ. Мөн сарын 30-нд БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон Пёньян энэ хэрэгт холбоотой гэх мэдээллийг няцаасан юм.

Сэтгэгдэл ( 0 )