Цаг уурын шинжилгээний агаарын бөмбөлөг ням гарагийн орой БНСУ-ын агаарын хилээр орж ирсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Эл бөмбөлгийг Хойд Солонгосынх хэмээн таамаглаж байна.
Хоёр метр голчтой агаарын бөмбөлөг БНСУ-ын хилийн Кёнгидо муж орчим ажиглагдаж, хэдэн цагийн дараа тус улсын агаарын хилийг орхин гарсан байна.
Сөүлийн тодруулснаар, БНАСАУ ийм төрлийн агаарын бөмбөлгийн салхины чиглэлийн талаарх мэдээлэл цуглуулахын тулд ашигладаг ба ийм объектыг БНСУ-ын хилийн цэргийнхэн тогтмол бүртгэдэг байна. БНСУ-ын Зэвсэгт хүчин агаарын бөмбөлгийн хэмжээг харгалзан цаг уурын шинжилгээний зориулалттай болохыг тогтоож, шуурхай арга хэмжээ авалгүй, зөвхөн ажиглалтаа чангатгажээ.
Сэтгэгдэл ( 0 )