Есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчид хорт хавдраар өвчлөх нь өндөр байна

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

 

2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны хохирогчдод эрүүл мэндийн тусламж үзүүлэх, үр дагаврыг нь арилгах хөтөлбөрт оролцогчдын дунд нийт 57 мянга гаруй хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн тухай “New York Post” сонинд мэдээлжээ.

Тус хөтөлбөрт аврагч, онцгой байдлын алба хаагч болон тухайн үед Дэлхийн худалдааны төвийн бүсэд байсан хүмүүс болон хоёр ихэр цамхгийг мөргөхөд үүссэн тоос, агаарын бохирдолд нэрвэгдсэн хүмүүс оржээ.

АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэдээллээр, өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт оролцсон 57 мянга орчим хүнд хорт хавдар илэрсэн байна. Үүнээс 18.38 мянган меланомын бус арьсны хорт хавдар, 13.17 мянган түрүү булчирхайн хорт хавдар, 4.83 мянган хөхний хорт хавдар, 3.86 мянган меланомын арьсны хорт хавдар болон 2.56 мянган тунгалаг эдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгджээ. Хорт хавдрын улмаас 5800 гаруй хүн эндсэн байна.

Алан хядах ажиллагааны улмаас Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг нурсны дараа аврагчид болон тус дүүргийн оршин суургчид удаан хугацаанд утаа болон хорт бодис бүхий тоосны нөлөөнд оржээ. Барилгын материал, хуванцар зэрэг материал шатахтай холбоотой хорт бодис агаарт их хэмжээгээр цацагдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top