Вашингтон Сири улсад 500-600 цэрэг үлдээхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэрүүн Марк Милли ABC телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тус бүс нутагт буй “Исламын улс” бүлэглэлийн босогчдод дарамт үзүүлэхгүй бол алан хядах бүлэглэл сэргэх нөхцөл байдал үүсэж болзошгүй хэмээн Марк Милли тодруулжээ.
Түүний хэлснээр, АНУ-ын хүчнийхэн “Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн талаар мэдээлэл авчээ. Ирэх өдөр, саруудад тэрбээр энэ бүлэглэлийг хэсэг хэсгээр нь нэгтгэж чадах эсэхийг ажиглах болно гэж Милли онцолжээ.
АНУ-ын Associated Press агентлагийн мэдээлж байснаар, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири улсад 800 цэрэг үлдээх төлөвлөгөөг дэмжсэн бөгөөд тэдгээрийн гол үүрэг нь газрын тосны орд газруудад хяналт тавих юм гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )