АНУ тэргүүтэй олон улсын эвслийн цэргүүд “Исламын улс” алан хядагч бүлэглэлтэй тэмцэх зорилгодоо хүрч, Сирийн газар нутгаас бүрэн гарсан тухай Сирийн гадаад хэргийн яам мэдэгджээ.
Сирийн төр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дотоод дахь терроризмтой тэмцэхэд чиглэсэн хүчин чармайлтыг тэргүүлэх боломжтой болсон гэж мэдэгдэлд онцолсон байна.
Сирийн армийн хяналтад бүх цэргийн баазуудыг шилжүүлэх үйл явцыг аюулгүй байдлын өндөр түвшинд Сири, АНУ-ын засгийн газрын түвшин бүрэн уялдаатай гүйцэтгэсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )