БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ирак, Сирид өгсөн цохилтуудыг буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

 

АНУ-ын Ирак, Сирийн нутаг дэвсгэрт өгсөн агаарын цохилтууд нь Ойрх Дорнодын бүс нутагт хүчирхийллийг хурцатгаж байна гэж БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь мэдэгджээ.

Агаарын цохилтуудын улмаас олон хүний амь эрсэдсэн. Эл үйлдэл нь Сири, Иракийн тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна гэв. Түүний хэлснээр, АНУ-ын тал цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж ойлгуулсан. Энэхүү нөхцөл байдалд Хятад улс санаа зовниж байна. Тус улс НҮБ-ын дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийн эсрэг байр суурийг баримталдаг хэмээн Жан Жюнь онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top