Вашингтон Иракаас цэргээ гаргах асуудлыг хэлэлцэхээс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Вашингтон Ирак улсаас цэргээ гаргах тухай Иракийн тавьсан шаардлагыг хүлээн авахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Иракийн парламент Ираны генерал Касем Сулейманийг хөнөөсөнтэй холбогдуулан тус улсын газар нутгаас АНУ-ын цэргүүдийг гаргах шийдвэр гаргасны дагуу баасан гарагт /2020.01.10/ Иракийн Ерөнхий сайд Адил Абдул-Махди Вашингтонд хандан цэргээ гаргах замын зургийг боловсруулж эхлэх хүсэлт тавьжээ.

АНУ-ын Төрийн департамент аюулгүй байдал, санхүү, эдийн засаг, дипломат хамтын ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг Иракийн Засгийн газартай хэлэлцэхэд бэлэн хэдий ч гэхдээ АНУ-ын нэг ч албан ёсны төлөөлөгч Америкийн цэргийг гаргах асуудлыг хэлэлцэхгүй гэж мэдэгджээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус АНУ-ын цэрэг “зүй ёсоор” Иракт байрлаж байгаа гэж тодруулжээ.

Иракт өдгөө АНУ-ын 5200 цэрэг байрлаж байна.

Иракийн Ерөнхий сайд Абдул-Махди Иракийн газар нутагт хийсэн АНУ-ын халдлагыг тус улсын бие даасан байдлыг зөрчсөн гээд Америкийн цэргүүд Иракт орж, Иракийн эрх баригчдын зөвшөөрөлгүй тус улсын агаарын орон зайд нисгэгчгүй онгоц нисгэж байгаа нь хоёр талын гэрээ, хэлэлцээрийг зөрчиж байна гэж онцолжээ.

АНУ-ын цэргийг Иракийн газар нутгаас гаргасан тохиолдолд АНУ Багдадын эсрэг хориг арга хэмжээ авахаас гадна Иракт цэргийн бааз, элчин сайдын яамны барилга барьсны нөхөн төлбөрийг Иракаас нэхэх бүрэн эрхтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Түүний хэлснээр, өдгөө банкан дахь Багдадын дансанд 35 тэрбум ам.доллар байгаа бөгөөд Иракийн тал нөхөн төлбөр төлөхгүй тохиолдолд энэ мөнгө дансанд үлдэх болно гэж тэрбээр тодруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.19) 2020 оны 01 сарын 11

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top