Хээрийн сургуулилтын үеэр орон сууцнууд руу санамсаргүй гал нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Америкийн цэргүүд Иракт хийж буй хээрийн сургуулилтын үеэр орон сууцны барилгууд руу санамсаргүй гал нээжээ.

“Baghdad Today” цахим хэвлэлд мэдээлснээр, хээрийн сургуулилт Иракийн Курдистаны Эрбил мужийн Басрма хот орчим болж байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, “Аль Харир” цэргийн баазад байрлаж буй Америкийн цэргүүд нисгэгчгүй нисдэг аппаратыг эсэргүүцэх сургуулилтын үеэр Басрма хотын орон сууцны барилгууд руу санамсаргүй гал нээсэн байна. Үүнд орон сууцны 11 барилга, нэг автомашин өртжээ.

Зарим мэдээллээс үзвэл Америкийн цэргүүдийн зургаан пуужин хүн ам шигүү суурьшсан дүүрэгт унажээ. Олон хүн шархадсанаас энгийн иргэд байна гэж мэдээлсэн байна. Иракийн аюулгүй байдлын хүчнийхэн хэргийг шалгаж эхэлжээ.

“Аль Харир” цэргийн бааз Эрбилээс 70 км, Ираны хилээс 115 км зайд байрладаг байна. Тус баазыг АНУ-ын Зэвсэгт хүчин  2003-2011 оны хооронд Иракийн дайны үеэр ашигладаг байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(202.9.46.31) 2022 оны 05 сарын 14

Сирид өрсдийг нь ганц удаа бөмбөгдсөн чинь бункертээ уйлаад суугаад байдаг новшнууддаа

0  |  0
Ааааа(202.21.108.238) 2022 оны 05 сарын 11

АНУ ын цэргийн аливаа ажиллагаа маш болхи, оновчгүй болдог, олон жил ийм алдаа давтагдлаа.

1  |  0
Top