Хуримын арга хэмжээний үеэр гал гарч, 100 гаруй амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Иракийн Ниневиа мужийн Аль Хамданиа дүүрэгт хуримын хүлээн авалтын үеэр гал гарсны улмаас 100 хүн амиа алдаж, 150 хүн түлэгдэж, гэмтэж бэртсэн байна.

Тус мужийн онцгой байдлын албаны мэдээллээр, хуримын ёслолын үеэр тайзны салют ашигласны улмаас гал гарсан гэж үзэж байна. Арга хэмжээ болж байсан танхимд галын аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй байжээ. Галын улмаас танхимын нэг хэсэг нурсан байна.

Иракийн Ерөнхий сайд Мухаммад Шиаа Аль Судани, хохирогчдод тусламж үзүүлэхэд бүхий л хүчин чармайлт гаргахыг даалгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top