Нарны хороололд гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоожээ.

Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top