
Хонконгийн Wang Fuk Court орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 94 болж өсжээ.
Үүнээс өмнө амиа алдагсдын тоо 83-т хүрсэн тухай South China Morning Post хэвлэл мэдээлж байсан билээ. Тус хэвлэлийн мэдээллээр, орон сууцны барилгад засвар хийж байсан ажилчин тамхи татаж, хайхрамжгүй хандсаны улмаас гал дэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Энэ сарын 26-нд Хонконгийн Тай По дүүргийн орон сууцны хорооллын хэд хэдэн барилгад гал гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )