Амстердамд 150 жилийн түүхтэй сүмд гал гарчээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Шинэ оны шөнө Амстердамын түүхэн төвөөс холгүй байрлах 150 орчим жилийн түүхтэй сүмд гал гарчээ.

Галын улмаас Вонделкерк сүмийн орой хэсэг нурж унажээ. Үүнтэй холбогдуулан ойр ормын орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Вонделкерк сүм нь 1872 онд баригдсан католик сүм. Сүүлийн жилүүдэд эл түүхэн барилгыг ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахад ашиглаж байжээ. Сүмийг Амстердамын Галт тэрэгний төв буудал, Рейксмузеум зэрэг төслөөрөө алдаршсан архитектор Питер Кёйперс барьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top