Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. 

Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 25

Нийслэл яндан буулгах бодлого барих ёстой газар чөлөөлөхөд хөрөнгө мөнгө зарцуулах ёстойг хэзээ ойлгох юм болоо

0  |  0
Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 25

Энэ гандан хавийн гэр хороололыг яагаад байлгаад байдгийг ойлгодоггүй, хотын төвд ийм юм байх хэрэг байдаг л юм байх даа, хамгийн түрүүнд барилгажуулах газруудын нэг л баймаар санагдах

0  |  0
Close menu