Өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт монгол гэр шатаж, нэг иргэн галд өртөж амь насаа алджээ.
Тодруулбал "Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн 50 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг Цагдаагийн газарт шүлжүүлэн өгчээ.
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэсч байгаа тул айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )