Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан билээ.
Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан.
Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ц.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2025.04.22/ уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд болж байна.
Сэтгэгдэл ( 0 )