ШҮҮХ | "Дүнжингарав"-ын хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.22/ болж өнгөрлөө. 

Улмаар шүүх бүрэлдэхүүн галын шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. 

Хэргийн тухайд, галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. 

Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ц.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 23

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  0
Ааааа(103.168.34.178) 2025 оны 04 сарын 23

Э.Мөнхнаранг сэжигтэн яллагдагчаас илбийн юм шиг алга болгочихсон Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагын албаны хариуцлагагүй ажлыг буцаахаас өөр яахав.

0  |  0
Close menu