Умард Македонийн Кочани хотын “Pulse” шөнийн клубт гал гарсны улмаас 59 хүн амиа алдаж, 155 хүн түлэгдэж, гэмтжээ. Үүнтэй холбогдуулан 10 хүнийг саатуулаад байна.
Гал гарах үед тус улсад алдартай “ДНК” хамтлаг концерт тоглож байсан бөгөөд нийт 500 орчим хүн үзэж байжээ. Галын шалтгаан нь пиротехник буруу ашигласантай холбоотой гэж урьдчилсан дүгнэлтээр үзэж байна.
Тус клубт нэг л гарах гарц ажиллаж байсан бөгөөд арын хаалга нь цоожтой байсан тул хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй байжээ. Клубт явуулсан шалгалтаар мөн хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Зарим мэдээллээр, тус клубийн байранд хивсний агуулах байсан аж. “ДНК” хамтлагийн нэг л гишүүн нь амьд үлдсэн бөгөөд бусад таван гишүүн амиа алдсан байна. Ноцтой түлэгдэл авсан залуусыг Болгар, Грек, Серби, Туркийн тусга эмнэлгүүдэд хүргүүлээд байна.
Умард Македонийн эрх баригчид амиа алдсан залуусын гэгээн дурсгалыг хүндэтгэн, долоо хоногийн гашуудал зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )