АНУ Иракт бүх цэргийн баазаа шилжүүлэн өгчээ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

 

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Иракийн зэвсэгт хүчинд бүх цэргийн баазаа шилжүүлэн өгчээ.

Энэ сарын 30-аас хойш тус улсад олон улсын эвслийн нэг ч цэргийн болон сургалтын бие бүрэлдэхүүн үлдэхгүй. Иракийн зэвсэгт хүчин эвслийн цэрэг бүрэн гарсны дараа нутаг дэвсгэртээ аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхэд бэлэн болжээ

2014 онд АНУ-ын санаачилгаар “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх зорилгоор олон улсын терроризмын эсрэг эвсэл байгуулагдсан. Мөн оны наймдугаар сард тус олон улсын эвсэл Ирак болон Сири дэх жихадистуудын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Тус эвсэлд 60 орон нэгдсэн бөгөөд үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй явагддаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top