Иракийг нөмөрсөн түйрэнгийн улмаас тус улсын олон улсын нисэх онгоцны гурван буудал өнөөдөр /2022.05.16/ хаагдахад хүргэжээ.
Багдад, Нажаф, Сулейманид үзэгдэх орчин 300 м-ээс муудсан байна.
Элс, шороон шуурганы улмаас хоёр мянга орчим хүнийн биеийн байдал мууджээ. Байгалийн гамшигтай холбогдуулан тус улсын эрх баригчид ард иргэдийг гэрээс гарахгүй байхыг уриалж, шаардлагатай үед амны хаалт зүүж, эм, хэрэгсэл авч явахыг зөвлөсөн байна.
Иракийн долоон мужийн төрийн байгууллагууд болон сургуулиуд даваа гарагт ажиллаагүй байна. Эдгээр мужид зөвхөн онцгой байдлын алба болон эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )