Сахарын цөлийн элс Грекийн Афин хотыг нөмөрчээ. Эрх баригчдын ярьснаар, ийм өтгөн элсэн “манан” 2018 оноос хойш үзэгдэж байгаагүй гэнэ.
Грекийн ихэнх нутгаар агаарын чанар эрс муудаж, амьсгалын замын өвчтэй иргэдийг аль болох гадагш гарахгүй байхыг зөвлөжээ. Сахарын цөл жил бүр 60-200 сая тонн элс агаарт цацдаг байна. Ихэнх хэсэг нь Өмнө зүгийн салхи цөлийн халуун агаар дагуулж, сүүлийн нэг хоногт тус улсад 25 ойн түймэр бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )