Хятадын цаг уурын алба хойд бүс нутгуудад түйрэн болох тухай анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан аюулын түвшинг цэнхэр буюу дөрвөн түвшний эхнийхэд шилжүүлсэн байна.
Хүйтэн урсгал, хүчтэй салхины нөлөөгөөр баасан гарагт Бээжин, Өвөр Монгол, Ляонин, Хэбэй, Тяньжин зэрэг мужуудад хүчтэй элсэн болон шороон шуурга шуурна гэж сэрэмжлүүлсэн байна.
Хятадын хойд бүс нутаг хаврын улиралд түйрэн болон шороон шуурганд байнга өртдөг байна. Эрдэмтэд үүний шалтгааныг тогтоохоор ажилласаар байна. Зарим мэргэжилтнүүд байгалийн шалтгаантай гэж үздэг бол зарим экологичид Өвөр Монголын цөл, хагас цөлийн бүсэд хаягдсан олон тооны уурхай болон өнгөрсөн зууны 60-70-аад оны үеэр ой модыг хяналтгүй устгасны улмаас шороон шуурга гарах нь нэмэгдсэн гэж таамагладаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хил давж орж ирэхгүй байгаа