Өвөр Монголд төмрийн үйлдвэр дэлбэрч хоёр хүн амиа алджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын “Баоганг” төмрийн үйлдвэр дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй болжээ. Орон нутгийн удирдлагуудын мэдээлж байгаачлан 66 хүн хүнд, хөнгөн ямар нэг хэмжээгээр гэмтэж ойролцоох эмнэлэгт хүргэгдээд байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Осол орон нутгийн цагаар ням гарагийн 15:00 цагт болсон бөгөөд ойр орчмын байгууламжид чичирхийлэл мэдрэгджээ. Орон нутгийн онцгой байдлын алба 17:30 цаг орчимд ослыг бүрэн унтраасан ч ойр орчмыг аюулгүй болгох ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажлын хэсэг байгуулжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top