Хавай дахь МОНГОЛ оюутнууд Өвөр Монголчуудыг дэмжиж ТЭМЦЛЭЭ илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04


АНУ-ын Хавай мужийн Бригхем Янгийн их сургуулийн Монгол оюутнууд Өвөр Монголыг хэл бичигтэй нь үлдээх, Монгол бичгээ хадгалж үлдэхийг уриалж 14.2 метр даавуун дээр монгол бичгээр бичиж тэмцлээ илэрхийлжээ.

Өвөр Монголд эх хэл, бичгийнхээ төлөө тэмцэл эхэлснээс хойш тус сургуулийн монгол оюутнууд ямар хэлбэрээр тэмцэхээ судалж улмаар урт даавуун дээр эх хэлээрээ бичиж тэмцэхээр болсон байна.

Э.Алтаншагай болон түүний хэсэг нөхөд 9.2 метр өргөн, 14.2 метр урт даавуун дээр “Өвөр Монгол ороны үг хэлийг, үсэг бичигтэй нь үлдээгээч” гэж бичин дроноор бичлэг хийн сошиал хуудаст тавьжээ.

“Бид эх хэлээ хамгаалах үүднээ тэмцлээ ингэж илэрхийлэхээр шийдсэн. Дараа нь бид үндэсний дээл хувцастайгаа үзэл бодлоо илэрхийлэх болно” гэж Э.Алтаншагай ярьжээ.

БНХАУ-ын засаг захиргаа үе шаттайгаар Өвөр Монголын дунд сургуулиудад эх түүх, нийгмийн ухаан, уран зохиолын хичээлийг хятад хэлээр орж, сурах бичгийг хятад хэлэнд шилжүүлэх шийдвэрийн дараа эх хэлээ хамгаалах тэмцэл эхэлсэн юм.

 


Эх сурвалж: BYU

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top