Өвөр Монголын хүний эрхийн хуульч, Хятадын засаг захиргааны хэлний бодлогыг эрчимтэй шүүмжилж байсан Ху Баолонгийг Тоньляо хотын цагдаагийн газраас баривчилсан гэж мэдээллээ.
Түүнийг баривчилсан гэдгийг найз болох Хубис нь баталж байна.
“Ху Баолонгийг Өвөр Монголын Тоньляо хотын цагдаагийн газар улсын нууцыг гадагш задруулсан гэх үндэслэлээр баривчилчсан байна. Өвөр Монголд эх болсон монгол хэлний маргаан дэгдэх үеэс тэр энэ бодлогыг эсэргүүцэж байсан. Надад ирсэн мэдээллээр түүнийг гаднынханд энэ тухэй мэдээлэл задруулсан гэж баривчилсан байж болзошгүй байна” гэж өөрийгөө Хубис гэж танилцуулсан Японд суралцаж буй оюутан ярьжээ.
БНХАУ-ын Коммунист нам үндэстнүүдийн цөөнхүүдэд нэгдсэн нэг хэлээр сурах бичих үйлдэх нь чухал гэдгийг онцлоод 2017 оноос эхлэн эрчимтэй ажиллах болсон. 2017 оны долоодугаар сард Үндэсний сурах бичгийн комисс байгуулж их, дээд, дундж болон бага сургуулийн сурах бичгийг боловсронгуй болгох, төлөвлөгөө боловсруулах, нэгдсэн удирдамж боловсруулж эхэлсэн юм. Улмаар БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийн дагуу хэл бичиг, улс төр буюу нийгмийн ухаан, түүх гэсэн гурван төрлийн хичээлд нэгдсэн сурах бичиг боловсруулах болсон аж.
Өвөр Монголын өөртөө засах орон нь Үндэсний сурах бичгийн комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр сарын сурагчид энэ оны намраас зөвхөн “хэл бичиг” хичээлийг хятад хэлээр, 2021 оноос “Нийгмийн ухаан” хичээлийг, 2022 онос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Түүх” зэрэг хичээлийг хятадаар заах юм.
Үүнийг эсэргүүцсэн Өвөр Монголчууд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх, гудамжид жагсах зэргээр тэмцэж байсан билээ. Дээрх тэмцлийн улмаас есөн хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: Radio Free Asia
Сэтгэгдэл ( 2 )
Нэг л улсын дээвэр дор нэгдэн амьдарч байгаа хүмүүс аль олохигоо хэлийг төрийн хэл болгоод явдаг нь дэлхий жишмг. Энэ үймээнийг гаднаас турхирч байгаа ш дээ. Төрийн хал болох хятад хэлээр хичээл заалаа гээд эх хэлээ хэрэглэхгүй,өвөр хоорондоо ярилцахгүй байна гэж байхгүй. Эртний бичгээ судалгааны түвшинд аваад л явна. Монгол улс ч ялгаагүй хуучин монгол бичигээ төрийн бичгээс 1950-иад онд халсан ч судалгааны түвшинд хэрэглэж байгаа. Ингэснээр алдсан гэхээсээ илүү хожсонхавьгүй ихээ. Крил үсэгт шижсэнээр Орос хэлийн сурхад хялбаршиж дэлхий шинжлэх ухааны ололтой танилцах хаалга нээгдсээн
Uvur mongol gej tusdaa uur undesten bainaa,mongol bish