Өвөр Монголын өөртөө засах улсад БНХАУ-ын Коммунист намын төв хорооны хэлний бодлогыг эсэргүүцсэн 5000 гаруй хүн баривчлагдсан тухай The Washington Post мэдээллээ.
Баривлагдсан хүмүүсийг Хууль зүйн боловсрол олгох төвд гурван сарын сургалтад хамруулахаар болсон байна. Энэ нь БНХАУ-д баримталж буй бодлого, тэр тусмаа хэлний бодлогыг заана гэсэн үг юм.
Зарим багш, оюутнуудыг намаас хөөн шоронд хрьжээ.
БНХАУ-ын Коммунист нам үндэстнүүдийн цөөнхүүдэд нэгдсэн нэг хэлээр сурах бичих үйлдэх нь чухал гэдгийг онцлоод 2017 оноос эхлэн эрчимтэй ажиллах болсон. 2017 оны долоодугаар сард Үндэсний сурах бичгийн комисс байгуулж их, дээд, дундж болон бага сургуулийн сурах бичгийг боловсронгуй болгох, төлөвлөгөө боловсруулах, нэгдсэн удирдамж боловсруулж эхэлсэн юм. Улмаар БНХАУ-ын Коммунист намын шийдвэрийн дагуу хэл бичиг, улс төр буюу нийгмийн ухаан, түүх гэсэн гурван төрлийн хичээлд нэгдсэн сурах бичиг боловсруулах болсон аж.
Өвөр Монголын өөртөө засах орон нь Үндэсний сурах бичгийн комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр сарын сурагчид энэ оны намраас зөвхөн “хэл бичиг” хичээлийг хятад хэлээр, 2021 оноос “Нийгмийн ухаан” хичээлийг, 2022 онос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Түүх” зэрэг хичээлийг хятадаар заах юм.
Эх сурвалж: Bitter Winter
Сэтгэгдэл ( 3 )
хүн эх хэлээ сурна гэхээр ингэж байгаа улс дараа нь удахгүй ар өвөр монгол гэж байхгүй хятадын харьяаны 1 монгол улс гэж байгаа гээд яриад эхлэнэ
buzar hujaa nar buzriin buzar
buzar hujaa nar buzriin buzar