Өвөр Монголын соёлын өдрүүдийн үеэр болох АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдөр /2020.12.30/ цахимаар нээлтээ хийсэн билээ. “Хятад орныг танин мэдэх - Монгол Улстай холбогдох” гэсэн нэртэй соёлын өдрүүдийн арга хэмжээ нь цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг бичиж, хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьжээ. Хоёр ард түмний харилцааны гүүр болох энэхүү арга хэмжээг www.cri.cn болон  www.solongonews.mn зэрэг сайтаас хүлээн авч үзээрэй. 

Соёлын өдрүүдээр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:

 

Бээжин жүжиг

Бээжин жүжиг нь Хятадын жүжгээр гол нэр төрөл болгосон “Төрийн жүжиг” болно, уг жүжиг нь Хятадын дөрвөн төрийн жүжгийн нэг. Төрийн Бээжин жүжгийн театрын шилдэг жүжигчид тоглоно.

“Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тусгай тоглолт

Шанхайн балет бүжгийн чуулгын орчин үеийн балет “Бадран дэлгэрэх” нь цар тахалтай нэгдүгээр фронтод тэмцэж байгаа эмч, сувилагчдад хүндэтгэл үзүүлж, амь насны “Бадран дэлгэрэх”-ийг магтан дуулж, сайн сайхан амьдралыг мөрөөдөх, улс орнуудын ард түмэнд хайр болон мөрөөдлийн хүчийг харуулах болно.

“Сайн сайхан амьдралын эрэлд” Хятад орны ядуурлаас ангижирсан амжилтын үзэсгэлэн

Сайн сайхан амьдрал бол хүн төрөлхтний хөөцөлдөх мөнхийн сэдэв болно. Үзэсгэлэн нь Хятад орон ядуурлыг арилгасан, иргэдийн амьдралыг сайжруулсан, ядуурлыг оновчтой бууруулсан, дундаж чинээлэг нийгмийг байгуулахад олсон үр бүтээмж болон туршлагаас хуваалцахыг зорьсон.

Соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Хятад орны онцлог бүхий аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний уралдааны шагнал хүртсэн бүтээл, Өвөр Монголын орчин үеийн инновацын шилдэг бүтээл болон “Монгол морины зориг санааг хөгжүүлье” уралдааны шагнал хүртсэн бүтээлийг харуулж, өдөр тутмын амьдралын гоо сайхныг хуваалцахыг зорьжээ.

“Үзэсгэлэнт сайхан Хөхнуур” гэрэл зургийн үзэсгэлэн

Хятадын Хөхнуур муж нь “Дэлхийн сээр нуруу” болох Хөхнуур Түвэдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршдог, Хөхмөрөн, Хатангол, Ланьцанжян мөрний эх авсан газар, “Гурван мөрний эх авсан газар”, “Хятад орны усан цамхаг” гэсэн сайхан нэрийдэлтэй билээ. Гэрэл зургийн бүтээлээр дамжуулж Хятад орны “Гурван мөрний эх авсан газар”, “Хятад орны усан цамхаг” Хөхнуурын үзэсгэлэнт сайхан уул ус, экологи, хүмүүнлэгийн сайхныг танилцуулж, Хятад, Монголын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаарх харилцаа, хамтын ажиллагааг ахиулахыг зорьсон.

“Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэн

Хятадын Гүйжөү мужийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын амжилт, үзэсгэлэнт байгаль болон өвөрмөц онцлогтой үндэстний зан заншлыг харуулжээ.

Хятадын кино үзүүлэх арга хэмжээ

Хамгийн сүүлийн үеийн, орлого ихтэй 11 киног үзүүлэх болно. Үүнд “Хятадын онгоцны дарга”, “Авирагч”, “Антарктидын амраг хайр”, “Гал сөнөөх баатар”, “Сүүдэр”, “Их Шанхай”, “18 агуйн гацаа”, “Гялалзсан охин”, “77 хоног”, “28-тай насанд үл хүрэгч”, “Цаг, орон зайг давсан хосууд” орно. Эдгээр кино нь үзэгчдэд олон өнцгөөс киног мэдрүүлж, Хятад орны нийгмийн хөгжлийн байдлыг ойлгуулна.

Олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ

Олон ангит уран сайхны кино “Жирийн ертөнц”, “Хөгшин нөхөр”- ийг үзүүлнэ. “Жирийн ертөнц” нь Хятадын 1970-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үеийн 10 жил, жирийн иргэний хүнд бэрх байдалд оршин аж төрөхөд тохиолдсон зүйлийг гүнзгий харуулж, хүнд бэрхийг ялан давсан сайн сайхан сэтгэл болон уйгагүй тэмцэх зориг санааг харуулсан байна. “Хөгшин нөхөр” нь ухаалаг, шогч хөгшин нөхөр, залуу эхнэр хоёрын амраг хосын үлгэрийг хүүрнэсэн.

“Хятад орны аялал жуулчлал” цахим танилцуулга

“Хятад орон таны бодсоноос огт өөр” гэх танилцуулга нь Бээжин, Хүбэй, Хайнань, Жэжян болон Өвөр Монгол гэсэн таван муж хот, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын байдлыг танилцуулж, Хятад орны олон газрын зан заншил, түүх соёл, байгаль болон хүмүүнлэгийн үзмэр, аялал жуулчлалын алтан маршрутыг танилцуулж, Хятад, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулахыг зорьсон.

“Хятад орны амтат хоол”

Сайтад байршуулан танилцуулах арга хэмжээ юм. Цуврал видеогоор дамжуулж Хятад орны олон газар, үүнд Өвөр Монголын амтат хоол болон хийх аргыг танилцуулж, Хятад орны газар газрын зан заншлыг харуулна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(64.119.24.41) 2021 оны 01 сарын 05

Ovormongol gj odoo bdiinmu tgvl manj nar n haana bgm ?

0  |  0
shaagaad baigaarai p(59.153.114.28) 2021 оны 01 сарын 06

uvur mongol gej 1 butehgui garuud bainaa mongold baidag uvurmongol chuudiin tsarai ni bugd hytad turh tei bdg nofshiin.

2  |  0
Юндэн гөөгөө(202.9.46.173) 2021 оны 01 сарын 07

Ө.Монгол нэриин дор үмхии Гятадыг сурталчилахаа боль. Юүн соёлын өдөр. Бүхэл бүтэн бичиг соёлыг нь хорьчихоод ямар балай юмаа яриад бна. Иим соёлын өдөр бдаг юмуу..зайлж үз..

3  |  0
Дорж(66.181.188.131) 2021 оны 01 сарын 06

Өвөрмонгол алга

1  |  0
Нэргүй(59.153.86.50) 2021 оны 01 сарын 06

Өвөр монголын гэх юм бараг алга дан Хятадын

4  |  0
Иргэн(192.82.77.250) 2021 оны 01 сарын 04

Сэтгэгдэл таатай байна. Өвөрмонгол тал түлхүү оролцмоор юм

4  |  0
Top