Хятадад аюулын УЛБАР ШАР түвшинд шилжжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

БНХАУ-ын хойд хэсгийн хэд хэдэн мужид хүчтэй шороон шуурганы улмаас аюулын улбар шар түвшинд шилсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Үндэсний цаг уурын төвийн мэдээллээр, даваа гарагт Өвөр Монгол, Шаньси, Хэбэй мужуудад болон Бээжинд 11 баллын буюу 103-117 км/ц хурдтай шуурга шуурч байна. Шороон болон цасан шуурга Шар болон Зүүн Хятадын тэнгисийн бүс нутгийг мөн дайран өнгөрөх төлөвтэй байна.

Байгалийн гамшгийн улмаас тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд 3.2 мянга гаруй дотоодын нислэгийг цуцалжээ. Ард иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, өндөр барилгуудаас аль болох хол байхыг зөвлөсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu