Испанийн Жирона мужид 10 см голчтой мөндөр орсны улмаас бага насны хүүхэд амиа алдаж, 50 орчим хүн гэмтэж, бэртжээ. “El Pais” хэвлэлд мэдээлснээр, асар том мөндөрт цохиулсан нэг ой, зургаан сартай охиныг орон нутгийн эмнэлэгт авчирсан ч эмч нар амийг нь аварч чадаагүй байна.
Сүүлийн 20 жилд гарч байгаагүй байгалийн гамшгийн улмаас Ла-Бисбаль-дель-Ампурдан суурин хамгийн их хохирол амсжээ. Нутгийн иргэдийн ярьснаар, байшингуудын дээвэр, цахилгаан дамжуулах шугам гэмтжээ. Мөн автомашины цонх хагарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )