Энэ оны сүүлээр ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй Эль Ниньо үзэгдэл болно гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна.
“Орчин цагийн түүхэнд байгаагүй цаг агаарын үзэгдлийн гэрчүүд болно” гэж цаг уурч Жефф Бэрардэлли анхааруулжээ. Эль Ниньо үзэгдэл энэ оны дунд үеэс эхлэн үүснэ гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.
Эль Ниньо гэж юу вэ?
Эль Ниньо нь Номхон далайн экваторын бүс орчмын усны мандал дээрх температур хэвийн хэмжээнээс нэмэгддэг байгалийн үзэгдэл. Энэ нь дэлхий даяар цаг агаарын байдалд нөлөөлдөг байна. Эль Ниньо үзэгдэл нь дэлхий дээрх дулаан агаарын хуваарилдаг байна. Эл үзэгдэл 2-7 жил тутам давтагдаж, 9-12 сар үргэлжилдэг байна.
АНУ-д гэхэд энэ зун илүү халуун болох төлөвтэй байна. Үүний улмаас аянга цахилгаантай аадар борооны тоо нэмэгдэнэ.
Түүнчлэн, хэт халалтын улмаас ой хээрийн түймэр дэгдэх магадлал өндөр байна. Супер Эль Ниньогийн нөлөөгөөр Амазоны ширэнгэн ойн доройтол улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр дэлхий дахинд агаарын температур түүхэнд байгаагүй өндөр байна гэж цаг уурчид анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )