БНХАУ-д болсон марафон гүйлтийн үеэр 21 хүн нас барлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

БНХАУ-ын Ганьсу мужид болсон хэт холын зайн марафон гүйлтийн үеэр цаг агаарын онц үзэгдэл болсны улмаас 21 хүн амиа алджээ.

Үүнээс өмнө 16 хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй алга болоод байсан билээ. Уулархаг бүсэд болсон 100 км зайн марафон гүйлтийн тэмцээн бямба гарагийн өглөө Байинь хот орчмоос гараагаа эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээллээр, гүйлтийн зам өнгөрсөн уулархаг бүсэд мөндөр орж, хүчтэй салхи шуурчээ.

Цаг агаар огцом хүйтэрсэн тул тамирчдын биеийн халуун буурсан байна. Тэдэнд тусламж үзүүлэхээр 700 аврагчдыг илгээжээ.

Ням гарагийн өглөөний байдлаар, марафон гүйлтийн 172 оролцогчдын 151-г нь олж, нүүлгэн шилжүүлсэн бол найман хүнийг эмнэлэгт хүргэжээ. 21 хүн амиа алдав.

Ганьсу муж нь хойд хэсгээрээ Монголтой, баруун. Хэсгээрээ Шинжаантай хил залгадаг муж юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top