"Улаанбаатар марафон"-нд гадаад, дотоодын 30 мянган тамирчин гүйж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Өнөөдөр /2025.05.24/ болж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэллээ. 

Энэ жилийн марафонд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн оролцож байгаагаас 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. Одоогоор 5, 10, 21 км-ийн зайн марафоны эрэгтэй тамирчид эхнээсээ барианд орж ирээд байна. 

Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн марафон өдрийн 14.00 цагаас МУИС-ын нэгдүгээр байрны урд талаас гараанаас гарах юм байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu